Оросын алдарт дуучин 78 настай Лев Лещенко коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Эмч нар түүний биеийн байдлыг хүндэвтэр гэж оношилсон бөгөөд хоёр талын уушгины хатгалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Алдарт дуучны эхнэр Ирина мөн халдвар авсан бөгөөд тэд хамтдаа 3 хоногийн өмнө эмнэлэгт тусгаарлагдсан байна. Лев Лещенко тусгаарлагдахаасаа өмнө "Россия 1" сувгийн телевизийн зураг авалтад оролцсон байна.
Тодруулбал, вирусийн халдвартай байхдаа Андрей Малаховийн “Привет, Андрей!” нэвтрүүлгийн зураг авалтад энэ сарын 19-нд оролцож нэвтрүүлэг нь 21-ний өдөр эфирээр цацагдсан тухай «Медиатехнолог» агентлагаас мэдээлж байна.