ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусын тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500000 маск, түргэн оношилгооны 3000 аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцууллаа.
БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар 2 дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдлээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам