Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурал хийсэн. Үүний дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эмнэлзүйн эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Улирал солигдож хавар цаг болж байгаа энэ цагт иргэд ханиад хүрэх, толгой өвдөж дотор муухайрах тохиолдолд ханиад хүрлээ гэж үл тоох бус эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Учир нь Covid-19 халдвар нь далд хэлбэртэй 14-21 хоногийн давтан шинжилгээгээр илэрч байгаа учраас хөнгөн шинж тэмдэг гэж бодох бус заавал эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдахыг уриаллаа. 

Дэлхийн хэмжээнд хөгжлийн аль нэг түвшинг хамааралгүй халдвар авсан иргэд эдгэх хүртэл 6-7 хоног шаардлагатай тул тусгаарлах байрны орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ. 

Коронавирусний талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх 119 лавлах утас 24 цагаар ажиллаж байгаа.

Таны сурталчилгаа