Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинд шинэ коронавирусний халдварын талаар цуу ярианд итгэж, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, Иран улсад шинэ коронавирус халдварт метанол сайн гэсэн цуу яриа гарснаар 300 гаруй хүн метанолд хордож, нас барсан байна. Мөн 1000 гаруй хүний биеийн байдал маш хүнд байна. 

Метилийн спиртийг (метанол) модыг хуурай нэрэх аргаар гарган авах үед их  хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Уг спирт нь өнгөгүй  шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй.Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай.

 

Өнгөгүй, шингэн, спирт төст үнэртэй учраас хүн андуурч уух, гэр ахуйн ариутгал цэвэрлэгээнд ашиглах тохиолдол байдаг. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч орох боломжтой.

 

Уг метилийн спиртэд хордсон тохиолдолд хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын тогтолцоонд:

Амьсгал хүнд болох,

Амьсгал удаашрах,

Уруул хөхрөх,

Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.

Таны сурталчилгаа