Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүн эмнэлгээс гарахаар болсон тухай мэдээллээ. Сүүлийн гурав хоногт шинжилгээ хийхэд тус иргэдээс вирус илрээгүй бөгөөд эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд бүрэн эдгэрсэн байна. Гэсэн ч цаашид 14 хоног өөрсдийгөө тусгаарлахаар болсон байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад тусгаарлагдан хянагдаж байгаа Монгол улсын хэмжээнд нийт 12 коронавирусийн тохиолдол бүртгэгдэж 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа ажээ. 

Таны сурталчилгаа