Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүр "Хотын мэдээлийн цаг"-аар дамжуулан цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байхаар болсон. Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа тул Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж байхаар болсон юм.
Энэ үеэр тэрээр: "Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна. Тиймээс сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгана" гэлээ.