Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэл тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан. Одоогоор 616 иргэн гэртээ хяналтад байна. Тусгаарлагдах хугацаа дуусч тусгаарлах байрнаас гарч буй иргэд гэр рүүгээ явах даа аль болох хувийн машинаар явахыг зөвлөж байна" гэсэн юм.
Мөн "Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах байраа бэлдэж ажиллаж байна. Зарим зочид буудлуудыг тусгаарлах байр болгох саналыг хүргэсэн ч үнэ хөлсөн дээрээ тохирч чадаагүйгээс татгалзсан" гэлээ.
Өчигдрийн байдлаар тээврийн 15 том машинаар олон улсын ачаа ирж
-314 тонн хүнсний бүтээгдэхүүн,
-11.2 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Ачаануудыг халдваргүйжүүлж тарааж байгаа юм байна.