Цаг үеийн мэдээ

Энэ сарын 15-аас бензиний үнэ 300-400 төгрөгөөр буурах болсон тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр буюу 04-р сарын 01-ны өглөө Твиттер хуудаснаа  "Oyungerel Janchiv" гэсэн хаягнаас бензиний үнийг буулгасан тухай жиргэжээ. 

Энэхүү мэдэгдлийг зарим хэрэглэгчид "үнэн" гэж итгэж, шатахуун түгээх станцуудад дугаарлал үүсгэсэн байна.  Бид "Петровис" компаний ШТЦ-аас асуухад тодорхой мэдээлэл гараагүй, бензиний үнэ буугаагүй гэсэн юм.  Тэгвэл, энэхүүү Твиттер хаяг нь “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн албан ёсны Твиттер хаяг биш бөгөөд  өөр хүн нэрийг нь ашиглан мэдээлэл цацсан байж болзошгүй юм. 

Таны сурталчилгаа