НМХГ-аас барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын дүрэм журамыг баримтлах өнөөдөр талаар мэдээлэл хийлээ.
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн долоон осол гарч 17 хүн өртсөн байна. Үүнээс барилгын салбарт дөрвөн осол гарч 10 хүн өртсөнөөс нэг хүн нас барж, есөн хүн гэмтжээ.
Хүнсний салбарт хурц хордлого гарч таван хүн өртсөн, бусад салбарт хоёр осол гарч хоёр хүн өртсөнөөс нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ.
Үүний 85,7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, нэг буюу 14,3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд болсон нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласны :
-34 буюу 40,7 хувь нь барилгын,
-нэг буюу 1,2 хувь нь эрчим хүчний,
-11 буюу 13,0 хувь нь уул уурхайн,
-10 буюу 11,9 хувь нь хөнгөн хүнсний,
-хоёр буюу 2,4 хувь нь зам тээврийн, буюу 1,2 хувь нь худалдаа үйлчилгээний,
-9 буюу 10,7 хувь нь бусад салбаруудад гарсан байна.
Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад:
-Унах, бүдрэх, халтирах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол дөрөв буюу 57 хувийг,
-Хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон нэг буюу 14,3 хувийг,
-Эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол нэг буюу 14,3 хувийг,
-Цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол нэг буюу 14,3 хувийг эзэлж байна.
Үйлдвэрлэлийн осол гаргасан таван аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
Эх сурвалж: НМХГ