Цаг үеийн мэдээ

Иргэнээс ирүүлсэн "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны "Чонон Бөртэ" төвийн 201 тоотод байрлах "DIAMOND маникюр, пидикюрийн цогц сургалтын төв" нь иргэдийг олноор нь цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна" гэх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтаас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар гурван ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг олноор цуглуулсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийг зөрчсөн тул тухайн төвийн үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм байна. Одоогоор шалгалт үргэлжилж байгаа гэлээ.

Таны сурталчилгаа