Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа.
Тухайн анхааруулгад:
"Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусын халдварт тохиолдол бүртгэгдэж, уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхгүй байхыг анхаарна уу.
Энэ хугацаанд бид консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ [email protected] хаягт илгээнэ үү.
Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно" гэсэн байна.