Монголын рок поп урлагт тод мөрөө үлдээж буй "Никитон" хамтлаг коронавирусийн халдвараас сэргийлэх дэглэмд шилжиж, гэртээ хөл хорионд буй иргэддээ зориулж нэгэн бэлгийг барих гэж байна.
20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй хамтлагийнхан “Монголдоо хайртай” лайв тоглолтыг баасан гарагт буюу 4 дүгээр сарын 3 нд зохион байгуулах гэж байгаа сайхан мэдээг дуулгая.
Тоглолтыг Боловсрол телевиз, Оn`n Off продакшн, Max Music энтертайнмент хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг тоглолтонд Зууны манлай, МУГЖ Б.Сарантуяа, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг нар оролцоно.
Монгол түмэн эвтэй байхдаа хүчтэй байдгийг уриалж үзэгчдийн хайртай уран бүтээлчид нэгэн үдшийг хит дуунуудаараа хөглөх нь ээ. “Монголдоо хайртай” лайв тоглолтыг үзэгч та бүхэн Боловсрол телевизээр 20 цагаас хүлээн авч үзээрэй.