ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлын талаарх мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж, 67 мянга гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл байна.
Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэрсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна.
Ажиглалтад 2334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 4-нд 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэсэн мэдээтэй байна" гэсэн юм.