Цаг үеийн мэдээ

Төрийн аудитын байгууллага сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардалд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг. Гэвч цаашид энэхүү аудитыг хийхээ болих тухай заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө УИХ-д өргөн барьсан. Төрийн аудитын байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардалд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг. Үүний дагуу яг одоо Үндэсний аудитын газар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж байгаа. Гэвч энэхүү зохицуулалт нь Төрийн аудитын тухай хуулийг анх баталсан хуулийн үзэл баримтлал, зорилготой нийцээгүй, төрийн аудитын байгууллагыг улс төрийн шинжтэй харилцаа, маргаанд татан оруулах эрсдэл бий болгож, төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзэж хуулийн төсөл санаачилсан гишүүд үзжээ. Тиймээс Төрийн аудитын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардал, мөрийн хөтөлбөрт аудит хийх зохицуулалтыг хассан байна. Хэрэв УИХ энэ төслийг хэвээр нь Үндэсний аудитын газар хамгийн сүүлийн удаа нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж байгаа болж таарах нь. Түүнээс хойш улстөрчид сонгуульдаа ямар ч хяналтгүйгээр мөнгө зарцуулж болох бололтой. Мөн нам, эвслүүд мөрийн хөтөлбөр нэрээр юу дуртайгаа амладаг болох нь. Манай улс хаашаа явж байна вэ. Шударга ёс тогтсон хөгжил рүү юү, хүн бүхэн юу дуртайгаа хийхдэг мөхөл рүү юү.  

Таны сурталчилгаа