Цаг үеийн мэдээ

 

АНУ–ын Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн тоо бүртгэлээр энэ сарын 6-ны өдрийн 17 цагийн байдлаар Америкт коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол 362,759-д хүрч, 10,689 хүн нас баржээ. 

АНУ–ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдэлд, “4 дүгээр сарын 5-ны байдлаар, Америкт шинэ коронавирусийн шинжилгээг давхардсан тоогоор 1.79 сая удаа хийсэн. Цаашид илүү өргөн цар хүрээтэй олон нийтэд эсрэг биетийн шинжилгээ хийж, өвчтөнүүдийн эдгэрсний дараах дархлааны чадварт шинжилгээ хийнэ” гэв.

    Сүүлийн үеийн тоо бүртгэлээр Нью-Йорк хотод шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол 130,689 болж, 4785 өвчтөн нас баржээ. Нью-Йорк муж улсын дарга Андрю Куомо “Нью-Йорк муж улс хөл хориог дахин хоёр долоо хоног буюу 4-р сарын 29-нийг хүртэл сунгана гэж мэдэгдлээ.

Мөн Америкийн арми шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол 1000-аас давсныг Пентагон нотолжээ. Үүнд Тэнгисийн армид хамгийн олон буюу 431 тохиолдол оношлогдсон байна.

Таны сурталчилгаа