Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд "П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ"-ын захиалгаар баригдаж байгаа барилгын гүйцэтгэгчээр "Босоо цамхаг констракшн ХХК" ажиллаж буй барилга угсралтын ажилд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар барилгын угсралтын ажлыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, магадлал хийлгээгүй ажлын зургаар угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь МУ-ын Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчлийг илрүүлж, МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж байгаа юм байна.
Угсралтын ажилд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авч, шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.