БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг өнөөдөр 09:31 цагт хөөрсөн билээ. Тус онгоц нь 261 зорчигчтой ниссэн ба 3 нярай хүүхэд, 2 Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтан, ХӨСҮТ-ийн хоёр эмч мэргэжилтэн багтаж, мөн 12.4 тн ачаа тээвэрлэн ниссэн байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардах юм. БНСУ-аас ирэх зорчигчдыг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.
Иргэдийг эх орондоо ирэхээр мөн адил 21 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлах юм.