Цаг үеийн мэдээ

2020.04.09 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 06:14-19:33

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 16, Салхины эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өвчин ирнэ.

Таны сурталчилгаа