Цаг үеийн мэдээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчирхийлүүлсэн гэх иргэд өнөөдөр хэвлэлд хандах мэдээлэл хийлээ. Тэд Г.Загдаагийн хууль бус үйлдлийг олон нийтэд дэлгэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж буйгаа илэрхийлсэн. 

Хүчирхийлэлд өртсөн иргэн Халиун ярихдаа : "Би 2 жил "Зөв амьдрах ухаан" төвд амьдарсан. Тэнд амьдардаг хүүхдүүдийг зоддог, дарамталдаг. Тэнд амьдардаг хүмүүсийг доод талынхаа гражд хүлж байгаад зоддог. Эмэгтэйчүүдийг байнга оролдож бэлгийн дарамт үзүүлдэг намайг 2 удаа хүчиндсэн. Эхлээд Загдаа хүчиндээд дараа нь 2 нийгмийн ажилтан хүчирхийлсэн. Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь яаж ч чадна шүү гэж дарамталж сүрдүүлдэг байсан. Эхлээд нэг эмнэлэгт хүчирхийлсэн дараа нь 3 хоног дараалан хүчирхийлснээс болж цус алдаж байсан. Хүнд хэлвэл хүүхдийг чинь ...  гээд дандаа хүүхдээр сүрдүүлдэг байсан. Хүчиндүүлж байхдаа хийсэн бичлэг хүртэл байгаа. Тэрийг мэдээд миний утсыг хурааж авсан. Хүүхдээ авахын тулд олон газраар явсан ч олон ар талтай болохоор яаж ч чадаагүй. Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Амараа эгч аймаар зоддог. Чимхээд цус гартал нь зоддог. Янз бүрийн зүйл яривал байгууллагын эсрэг гээд сандалд хүлж байгаад зоддог, хүйтэн ус цацаад зоддог. Дандаа хүүхдүүдээр нь барьцаалдаг. Шийдвэр нь гарчихаад байхад хүртэл хүүхдийг маань өгөхгүй байна. Яагаад гэвэл намайг бүх зүйлийг задлана гэж бодсон байх. Надад болон хүүхдэд минь ямар нэгэн зүйл болвол Загдаа ах л хийсэн гэж ойлгоорой. Би энэ хүнээс үнэхээр айж байна. Тэр аймаар хүн. Би энэ ярьсан зүйлдээ хариуцлагаа хүлээж чадна" гэлээ. 

 

Таны сурталчилгаа