Хотын дарга Х.Нямбаатар өөрийн Х хаягтаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Азгүй хэдэн шантаажчин бацаан байна. Яагаад азгүй гэхээр намайг шантаажлаад надаас юу ч олж долоохгүй. Амьхандаа цаг заваа зарцуулан, хамаг байдаг мэдлэг чадвараа шавхаж намайг харлуулах гэж оролдох юм. Тэгээд гаргаж тавьж байгаа хэдэн халтар юмнаасаа өөрсдөө ич. Ядаж хүнээс мөнгө аваад хийж байгаа бол чанартай гүйцэтгэл хий. Өөрсдийнхөө чадварыг ч харуулаад, ямар аргаар амьдраад байгаагаа ч харуулах юм. Та хэдэд зөвлөхөд шударгаар ажил хөдөлмөр эрхэлж амьдрах талын юм бодохгүй бол горьгүй дээ.
Эсвэл шантаажлах бай-гаа зөв сонго. Энүүгээр нэг хамар дор чинь хулгай хийж байгаа хулгайч нар байна. Тэр Богд уулын хэдэн амыг зарсан хулгайч нарыг олж очиж шантаажил. Тэнд нүүрсний мөнгө угаасан хулгайч нарыг очиж шантаажил.
Намайг харлуулах гэсэн оролдлого чинь бүтэхгүй.
Энэ жиргээнд хэн их өрвөлзөхийг хараад аваарай" гэжээ.
2025-01-05
богд ууланд газар авсан баячуудыг ярих цаг болсон шүү нэг хэсэгч их даврасан даа хайран уул