Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутагт 2025 оны нэгдүгээр сарын 2-3-ны шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрч 103 мал ноцож сэгчин , 80 мал үхэж, 23 бог  малыг шархдуулсан байна. Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж биечлэн танилцаж зохих арга хэмжээ авч ажиллалаа.

Цаашид малчдын амь нас, эрүүл мэнд, малчдад учирсан их хэмжээний хохирлын хэмжээг тогтоох, мал сүргийг хамгаалах талаар ажил зохион байгуулахыг чиглэл болгох талаар Аймгийн Засаг Дарга, Аймгийн Цагдаагийн Газар, Аймгийн Онцгой Байдлын газруудад холбогдох Албан бичиг баримтуудыг  хүргүүлэн ажиллаж байна.

Таны сурталчилгаа