Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт зогсохгүй байгаатай холбогдуулан Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооноос дараах уриалгыг гаргасан байна.
Дархлаа дарангуйлах эмийг тогтмол хэрэглэдэг, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс коронавирусийн халдварт өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт багтдаг. Иймээс байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд ийм онцгой нөхцөл байдалтай албан хаагч, ажилчдын нөхцөл байдлыг нь харгалзан цалинтай, цалингүй чөлөө олгохыг уриалжээ.
Мөн ажлын байрыг нь хэвээр хадгалан вирусийн тархалт намжтал хорио цээрийн дэглэм барихад нь туслахыг мөн хүсчээ.
Коронавирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Мөн коронавирусээр нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна гэдгийг ДЭМБ-аас мэдээллээ.