Цаг үеийн мэдээ

 

Америкийн сенатч асан Роберт Кеннедийн ач охины хүү Гидеон Маккины цогцсыг лхагва гарагт шумбагчид Чесапикийн булангаас олжээ.

 

Найман настай байсан хүү ээж Мейв Кеннеди Таунсенд Маккины хамт дөрөвдүгээр сарын 2-нд завиар явж байгаад сураггүй алга болсон юм. “The Washington Post” сонинд мэдээлснээр, Мейв, Гидеон хоёр далайн эрэг дээрх байшингийнхаа гадаа тоглож байх үеэрээ ус руу өнхрүүлсэн бөмбөгийг нь авахын тулд завиар явжээ. Гэвч завь салхинд туугдаж эргээс хэт холдсоны улмаас тэд эргэж ирж чадаагүй байна.

 

Мейв, Гидеон хоёрыг хамгийн сүүлд харсан газраас хэдэн милийн зайтай газар дөрөвдүгээр сарын 3-нд хөмөрсөн завь олджээ. Эрэн хайх ажиллагааг зогсоож, тэднийг нас барсанд тооцсон гэж “USA Today” сонин дөрөвдүгээр сарын 4-нд мэдээлсэн. Цагдаа нар хүүгийн ээж Мейв Кеннедийн цогцсыг дөрөвдүгээр сарын 6-нд Чесапикийн булангийн эргээс олсон юм.

 

Роберт Кеннеди нь АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн /1917-1963/ дүү бөгөөд улс төрийн зүтгэлтэн байсан билээ

Таны сурталчилгаа