Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр боллоо. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлаар дараах томилгоог хийжээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томилжээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Цэндийн Баатархүүг томилов.
Өнөөдрийн ҮБХ-ны хуралдаан цахимаар зохион байгуулагдсан ба УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.