Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух иргэн “А”, “Б”, “С” нарын иргэд Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн “Г” гэгчид захиалга өгч, тус сумын нутаг дэвсгэрээс 2020 оны 01 дүгээр сард ховор ан, амьтан болох зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, мөн дээрх этгээдүүд ховор амьтны эд эрхтэнг хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлүүдийг илрүүлэн тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан, эд эрхтэнг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгаласан тохиолдолд 2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР