Цаг үеийн мэдээ

 

Ямар ч хууль, торгууль, ялаар хүний амь хэмжигдэхгүй ч дэлхийн улс орнууд халдварын эрсдлээс сэргийлэх үүднээс дараах хууль тогтоомжуудыг гаргаад байна. 

Нью-Йорк хотод шинэ короанвирусийн халдвар хамгийн өндөр өсөлттэй байгаа тул хотын захирагч олон нийтийн газар зай барьж явах, зогсох зэрэг журмыг зөрчвөл 1000$ хүртэл (3.000.000 төгрөг, 75000 рубль) торгохоор торгуулийн хэмжээг нэмжээ.

 

Италид хөл хорионы дэглэм зөрчвөл 3000€ торгууль төлөх юм байна. (215.000 рубль). Мөн гудамжинд “идэвхтэйгээр” зугаалсан бол 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ.

 

Израиль улсын хувьд өөрийгөө тусгаарлах дэглэм зөрчсөн бол 5000 шекелийн (ойролцоогоор 105000 рубль, 105000х36=төгрөгөөр) торгуулийн хуудас бичүүлнэ. 

 

 Канадын Ванкувер хот эрх баригчдын шийдвэрийг үл ойшоон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй үйлчилгээний салбарын компаниудын эздэд дээд тал нь 50 мянган канад доллар буюу 34500 ам.долларын торгууль ногдуулж байна. Харин хувь хүнд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 1000 канад доллар буюу 700 орчим ам.доллар байх аж.  Гэхдээ бүх торгуулийг шүүхэд давж заалдах боломжтой юм байна.

 

БНСУ-д карантины дэглэм зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болсон байна.

 

БНХАУ–д нийгмийн эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж, коронавирус тараасан нь баримтаар нотлогдвол ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноох хүртэл арга хэмжээ хүртэл авахаа мэдэгдсэн байна. Мөн коронавирусийн тархалтын тухай худал шуум мэдээ, хэм хэмжээнээс гажуудсан үйлдэл гаргаж улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдэд 15  жил хорих ял оноох аж.

Нийгэмд аюул учруулах зөрчил гаргасан буюу хорио цээрийг эсэргүүцэх, хууль дүрмийг зөрчвөл хорих ялын доод хэмжээ долоо хүртэлх жилийн ял оноох юм байна.

 

Румын улс өнгөрсөн сарын 18-наас хөл хорио тогтоож, коронавирусийн үед дагаж мөрдөх хэд хэдэн тогтоол баталсан. Үүнд вирусийн халдвар авсан ч нуун дарагдуулж, санаатайгаар бусдад тараасан тохиолдолд 5 хүртэлх жилийн  хорих ял ногдуулах юм байна. Хэрэв тухайн хүнээс халдвар авсан иргэн амиа алдвал 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх гэнэ. Гаднын улсаас ирсэн иргэдээс асуумж авах бөгөөд худлаа бөглөсөн тохиолдолд нэлээд өндөр хэмжээний торгууль мөн ногдуулах аж.

 

Саудын Араб улсад шижигтэй шинж тэмдэг илэрсэн ч холбогдох газар  мэдээлж арга хэмжээ авалгүй олон нийтийн газраар явсан болон аяллын мэдээллээ үнэн зөв бөглөөгүй иргэдэд 133 мянган ам.долларын торгууль ногдуулахаар тогтжээ.

 

Австралид хориг арга хэмжээ болон тусгаарлагдах байрны дүрэм, журмыг зөрчсөн иргэнийг 50 мянган фунт стерлингээр торгож эхэлжээ. Харин санаатайгаар бусдад халдаах гэсэн тохиолдолд хорих арга хэмжээ авах юм байна. Гэхдээ яг хэдэн жилийн хорих ял ногдуулах нь тодорхойгүй байна.

Таны сурталчилгаа