Цаг үеийн мэдээ

Өөрөө хэн байх нь хамаагүй ч бусдыг хайрлаж, түүнийхээ төлөө амьдарсан шиг амьдарсан нэгэн гайхамшигтай эрхэм болон түүний гунигт хайр дурлалын түүхийг энд өгүүлье.

        Дэлхийн сая сая кино сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, тоглосон кино бүртээ чамин шигтгээ нь болдог нэрт жүжигчин Робин Уильямс нь 2014 онд амиа хорлосон аймшигт мэдээ дуулдсан билээ.   

Олон сая шүтэн бишрэгчид нь итгэхийг хүсэхгүй байсан энэ явдал түүний эхнэр Сьюзанд хүндээр тусаж тэрээр нэг хэсэгтээ хэвийн байдалдаа орж чадаагүй юм. Сузан Шнайдер уй гашуугаа илэрхийлэхдээ, “Түүний минь нас барсан тухай мэдээ анхаарлын төвд байх биш, сая сая хүмүүст бэлэглэсэн инээд хөөр, жаргалтай мөчүүдийг санан дурсаасай” гэжээ.

2011 оны аравдугаар сард Робин Уильямс  график дизайнер мэргэжилтэй Сьюзан Шнайдертэй гэрлэж Калифорни муж улсын Напа хөндийд хуримаа хийж байжээ. 

Хайрт гэргий нь 2015 он буюу аймшигт үхлээс жилийн дараа “Good Morning America” нэвтрүүлэгт оролцохдоо дараах зүйлсийг ярьжээ.

Тэрээр ” Нөхөр минь хамгийн гайхалтай хүн байсан. Тэр намайг зовоохгүй гэсэндээ хорвоогоос хальчихсан. Үнэндээ нөхөр минь тархи, мэдрэлийн өвчтэй байсан юм. Би үүнийг нь сүүлд мэдсэн. Тэр заримдаа толгойгоо цохиж цус гаргаж, өөрийгөө бэртээдэг байсан. Би маш их гайхан балмагдаж, юу болоод байгааг ойлголгүй өнгөрдөг байсан юм. Харин тэр минь тэнгэрт халихаас хэдэн өдрийн өмнөөс л надад гэнэтийн бэлгүүд барьж, хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг бэлэглэж, чамайгаа зовоохыг хүсэхгүй байна гэж байсан. Тэгээд  л удахгүй  амиа хорлож, хэзээ ч ирэхгүйгээр явчихсан даа. Нэг хэсэгтээ би түүний араас явчихмаар санагдаж байсан ч одоо бол ухаарсан” хэмээжээ.

  

2009 онд зүрхний хүнд хагалгаанд орж байсан Уильямс тухайн өдрийн өглөө 10 цагийн үед эрүүл саруул харагдаж байсан боловч 11:55 цагт Калифорнийн Marin County-ийн цагдаагийн газарт түүнийг амьсгалгүй хэвтэж байгаа тухай дуудлага иржээ. 

 

Тэр хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байжээ

 

Олон нийтийн сүлжээнд инээмсэглэн зургаа авхуулсан хэдэн зуун сая хүний зураг байдаг. Тэр дунд “faceofdepression хаштагтай зургууд бий. Энэ бол гаднаа инээмсэглэж байгаа ч сэтгэл гутралд орчихсон хүмүүсийн зураг юм. Тэр зургуудыг тухайн хүмүүс өөрсдөө, заримдаа хамаатан садан, найз нөхөд нь оруулдаг. Харамсалтай нь, заримых нь зургийг дэндүү хожимдон оруулсан юм. Яагаад гэвэл, тэд энэ хорвоогоос үүрд одсон байдаг... Инээдэг сэтгэл гутрал гэдэг нь тухайн хүн гаднаа баяр жаргалтай юм шиг харагдахыг хичээвч дотроо их шаналал зовлонтой явдаг санаа сэтгэлийн төлөв юм. 

Энэ л хэцүү өвчнөөр үзэгчдийн хайртай жүжигчин Робин Уильямс өвдөж байжээ. 

   

4-р зураг: Робин Уильямсын амиа хорлохоос                   хэдхэн хоногийн өмнөх зураг, 2014 он

Таны сурталчилгаа