Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал:

 "Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Мөн Европ руу нислэг хийхээр  төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр  тавьж байна” гэлээ.

Таны сурталчилгаа