Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дэчингийн 100 сая төгрөгийн асуудлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Тэрээр "АН-аас нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны ойролцоогоор 100 гаруй гишүүн байгаа. Би төрсөн нутгаасаа буюу Баянхонгор аймгаас нэр дэвшихээр :

-2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр эхний дэнчин болох 40 сая төгрөг,

-2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараагийн 30 сая төгрөг,

-2020 оны гуравдугаар сарын 1-ний дотор сүүлийн 30 сая төгрөг гэж гурван удаа хувааж өгч байсан. Надтай адил мөнгө тушаасан ҮБХ-ны нэр дэвших хүсэлтэй 100 гаруй гишүүний нэрсийг зөвхөн АН-ын дарга С.Эрдэнэ л мэдэж байгаа. Тэрээр ҮБХ-ны гишүүдэд хэнийх нь ч тухай зарлаагүй" гэдгийг мэдэгдлээ.

Мөн "Би үүнийг ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан гишүүдийн 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодтол ахин сонгуулийн зардал гарган ирж нэхэж байгаа нь хар дагуулсан" гэлээ.

АН-ын дарга С.Эрдэнийн "Хүн мэдлэг боловсролтой байсан ч мөнгөгүй л бол нэр дэвшиж чадахгүй" гэсэн мэдэгдлийг АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ няцааж, 100 сая төгрөг өгсөн гишүүдийн нэрийг ил болгохыг шаардсан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр хурлынхаа төгсгөлд "АН-ын ҮБХ-ны хурал нь мөнгө баталдаг хурал болсон" гэлээ. 

Таны сурталчилгаа