Улсын онцгой комиссоос хийсэн мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал, “Сүүлийн үед иргэдийн анхаарал болгоомж жаахан сулрав уу гэдэг асуудал яригдаж байна. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг ирэх даваа гарагаас авч хэрэгжүүлнэ. УОК болон аймаг, орон нутгийн онцгой комисс дээр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай яригдаж байгаа.
Өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон" гэлээ.