Цаг үеийн мэдээ

    1945 оны 4-р сарын 11-ний энэ өдөр Бухенвальд үхлийн шоронгийн хоригдлууд олон улсын бослого гаргасан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны турш энэхүү аймшигт газарт дэлхийн 30 орны 20 гаруй сая хүн хоригдож байсан ба тэдний 5 сая нь ЗХУ-ын иргэд байв. Ойролцоогоор 12 сая хүн энэхүү шоронд алагдсан ба тэдний дунд 2 сая орчим хүүхэд байжээ.

     Фашист Германы харгислалын нэг тод жишээ болсон 1937 оны 6 сараас 1945 оны 4 сар хүртэл хүнийг, еврей, цыган голдуу 250.000 мянган хүнийг туршилтад оруулж тарчлаан зовоож байснаас 56 мянган хүн маш хэрцгийгээр тамлуулж алуулсан байдаг.  Хүний арьсаар нь цүнх, гэрлийн бүрхүүл, жижиг сувенир мөн бээлий хийж өмсөх дуртай байсан шоронгийн даргын эхнэр Ильза Кохыг Бухенвальдын "шулам гэдэг" байжээ. Мөн сүрье, хижиг гэх мэт халдварт  өвчнүүдийг хоригдлууд дээр тарьж, туршилт хийнэ. Ижил хүйстэн эрчүүдийг энгийн гетеросексуал болгох гэж эр гормонтой капсул биед нь суулгах гэх мэт хүний толгойд багтамгүй харгислалыг үйлдэж байж.

    Уг канцлагерийн даргын ширээн дээр байсан хүний хатаасан толгой шүүх хуралд баримт болсон байна. Дайны дараа 1945 оны 4-8 сард болсон Америкийн цэргийн шүүхээр 22 хүнд цаазын ял өгсөн боловч 10- ыг нь сүүлд бүх насаар хорих ялаар сольсон байна. 1950- иад онд бусад эмч, харгалзагч нар баригдсан боловч тушаал биелүүлж байсан гэсэн шалтгаанаар суллагдсан юм.

Таны сурталчилгаа