Дэгү хотод коронавирусийн халдвар 2 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэнээс хойш 52 хоног өнгөрчээ.
Тэгвэл 4 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цагт Дэгү хотод коронавирусийн халдвар нэмж тэмдэглэгдээгүй хэмээн мэдээлэв. Дэгү хотод батлагдсан өвчтөнүүдийн нийт тоо 6807 болж, өмнөх өдрийнхтэй ижил байсан байна.
3 дугаар сарын эхээр Дэгү хотод өдөрт 500 хүртэлх хүн коронавирусийн халдвар авснаар батлагдсан өвчтөнүүдийн тоо 6807 байснаас 5274 нь эмчлэгдэж эдгэрэлтийн түвшин 77.5 хувьтай байна.
Ийнхүү шинээр батлагдсан өвчтөнүүдийн тоо буурч байгаа ч халдварын шинж тэмдэггүй "тахалын хоёр дахь давалгаа" удаан үргэлжлэх магадлалтай байгаад санаа зовж байгаа аж.
Дэгү хотын захирагч Квон Янг-Жин "Дэлхий даяар тахал өвчний хандлагыг харгалзан түр зуурын хаалт үр дүнтэй арга биш юм.
Дэгү хот ирэх долдугаар сар хүртэл вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээнүүдийг бэлтгэж байна" хэмээлээ.
Yonhap News мэдээ