Цаг үеийн мэдээ

Асашёорюү Д.Дагвадорж нэгэн сонирхолтой дурсамжаа өөрийн нүүр хуудастаа дэлгэжээ.  Түүний бичсэн дурсамжийг ямар нэгэн засваргүйгээр энд бичлээ.

2014 оны өдийд 4 сар Япон улсын ерөнхий сайд АБЭ ШИНЗО манай улсад айлчлав.

Тэр үед хөшигтийн хөндий шинэ нисэх буудалын асуудал гацаанд орчихсон нэмэлт хөрөнгө оруулалт гацчихсан 110 сая $ байсан байх. Манай тал шийдвэрлүүлэх гээд хүсээд байдаг. Японы гадаад хэргийн яам огт хүлээж авахгүй байдал үүссэн байжээ.

Айлчлалын үеэр манай тал энэ асуудалаа нэг мөр шийдэлд хүрчих гээд аргаа барсан үе. Ерөнхий сайд Алтанхуягийн эдийн зөвлөх над руу ярьж байна. Уулзлаа. Энэхүү асуудлыг айлчлалын үед шийдчихмээр байна аваргаа гээд яриа өрнөлөө. Цаг тулсан байгаад байдаг.....

За би туслахыг хичээе гэж хэллээ!

Та нар намайг их тэнгэрт болох хүндэтгэлийн зоогт аль болох нүдэнд харагдах газар суулгаарай гэж захисан юм.

Тэр хооронд Японы ерөнхий сайд асан Моритой утсаар ярилаа. Эцэст нь чи өөрөө хэл би ард нь бас хэлж өгье гэж тохирлоо.

Мори Ёшро гуай одоо 2020 олимпийн зохион байгуулах хороон даргаа ажиллаж байгаа.

Орос цустай хүн. Иркутск хотод Мори улица байдаг.

Цаг боллоо манай эхэс дээдсүүд эгнэж суугаад уран цэцэн үг хэлээд оройн зоог эхлэв!

Би аятайхан эвийг нь олж байгаад пиво бариад бослоо. Японд хүн хүндлэх нэг ёс юм даа.

Намайг хараад Ёкозүна сайн байна уу гээд их дотно байнаа. Пивоо хийж өгөнгөө шивнэлээ дээ .

Манай талд ийм нэг асуудал байнаа та нэг шийдвэл баярлаад баршгүй гээд чадахын  хэрээр панаалдаад 2 лаа инээгээд л ярилцлаа.

АБЭ : ЁОКОЗҮНА ОЙЛГОЛОО!

Гэсэн яриагаар тэр хором өнгөрсөн юм. Маргааш үүрээр нь миний бие Солонгосоор дамжин Японы Ишкава муж Комацү хотод танилыхаа хүүгийн хуриманд уригдан очсон Мори гуайд илтгэж билээ. Гацсан асуудал 7 хоногийн дараа эхэлж их ажил өрнөж билээ.

Төрийн бүх шатны байгуулга ажилласан. Гэхдээ миний бие тодорхой хүч болсон гэж боддог доо.

Зураг: Япон улсын ерөнхий сайд Абэд хүндэтгэлийн хүлээн авалт дээр.

Их тэнгэр 2014 оны 4 сар

Таны сурталчилгаа