Цаг үеийн мэдээ

 

Дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн том хэмжээний цөмийн цахилгаан станцын осолд тооцогддог Чернобылийн ойролцоо өнгөрсөн 7 хоногийн бямба гарагт ойн түймэр асчээ. Украйны эх сурвалжуудын мэдээлснээр Чернобылийн хориотой бүсийн ойролцоо түймэр ассанаас цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн үеийнхээс 16 дахин ихэссэн байна.

Ойн түймрийн голомтод цацраг идэвхжлийн хэмжээ амь насанд аюулгүй гэж тооцдог түвшнээс хэд дахин өссөн нь маш муу зүйл хэмээн Украйны экологийн ажиглалтын төвийн дарга Егор Фирсов мэдэгджээ. Түймэр одоогоор 100 га талбайг хамран шатаад байна.

 Гэйгэрийн тоолуураар цагт 2.3 микрозиверт цацраг идэвхи бүртгэгдэж эхэлсэн байна. Хэвийн хэмжээ нь энэ орчимд 0.14 микрозиверт/цаг байдаг гэнэ.

Таны сурталчилгаа