Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
"Хөдөлгөөний хязгаарлалтын хүрээнд автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна.
Тухайлбал дөрөвдүгээр сарын 13-наас буюу даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг нийслэлд төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана" гэлээ.