Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийхдээ улсын хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, улсын дугаарын тэгш, сондгой байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан талаар мэдээлж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгсөн талаар хэлсэн юм.
Тэгвэл энэхүү шийдвэр нь эцэслэн гараагүй гэдгийг Засгийн газраас мэдэгдэж, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эрсдэлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.