Монгол улс коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ өдрүүдэд гэр ахуйн хүрээнд архидан согтуурах байдал нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байна. Үүний нэг жишээ болж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байр 9 давхар орон сууцны IV давхрын цонхоор хүн үсэрч 3 давхар өргөтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:46 цагт өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 00:58 цагт очиход тус байрны 169 тоотод оршин суугч 21 настай, эрэгтэй иргэн О согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсэрсэн байсныг 3 давхар өргөтгөлийн байрны дээвэр дээрээс эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ