Цаг үеийн мэдээ

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан билээ. Ц.Сарнай ханийнхаа донор болж олон хүний бахархалыг төрүүлсэн. Тэгвэл хосууд эмчилгээгээ амжилттай дуусгаад эх орондоо эсэн мэнд ирсэн тухай Ц.Сарнай өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

“Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаанаа. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Коммис, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчиддаа талархацгаая” гэжээ.

 

 

 

Таны сурталчилгаа