Цаг үеийн мэдээ

2020.04.14 МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 06:04-19:41

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Огторгуй

Аргын тооллын 4 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Суулга одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Худаг гаргах, газар ухах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.  Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал идээ ундаа олдоно.

Таны сурталчилгаа