Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ хугацаанд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хамтдаа бүтээж хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье” сарын аяныг зарласан билээ. Аяны хүрээнд 14 төрлийн уралдаан тэмцээнийг 5 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд 18 сумын 99 хүүхэд, багачууд оролцсон байна. Уралдааны шилдгүүд тодорсон бөгөөд шагналыг хорио цээрийн дэглэм цуцлагдахаар гардуулах юм.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар