Улсын Онцгой комиссын өнөөдрийн хурлаар ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг хэлэлцсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 192 оронд хичээл сургуулийг бүрэн хаагаад байна. БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хичээл буюу танхимын хичээлийг есдүгээр сарын нэгэн хүртэл зогсоож байгаа тухай мэдэгдлээ. Харин теле хичээлийг зургаадугаар сарын нэгэн хүртэл явуулах юм байна. ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-нд зохион байгуулах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил авахгүй, улаан шугамын асуудал тавигдахгүй юм байна.