Цаг үеийн мэдээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ХЭҮК-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт суух нас болсон талаараа дурджээ. Ж.Бямбадорж нь одоо 68 настай юм байна. Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Бямбадоржийг ажилдаа хариуцлагагүй хандсан шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан байна.

 

 

Таны сурталчилгаа