Цаг үеийн мэдээ

Сошиал орчинд Сонгдо эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан гэсэн мэдээлэл гараад байна.

Энэ талаар Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “"Сонгдо" эмнэлэг дээр яг одоо энэ асуудлаар ХӨСҮТ-өөс холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа. Гэхдээ албан ёсны хариу гараагүй байна. Бид мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт дээр тулгуурлаж мэдээлэл өгнө гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ.

ЭМЯ-аас тун удахгүй энэ тухай мэдээлэл өгнө, бид мэдээллийг шууд дамжуулах болно.

Таны сурталчилгаа