Цаг үеийн мэдээ

Өхөөрдөм эгдүүтэй царай, ганган хувцаслалтаараа дэлхий дахиныг байлдан дагуулж охид, залуусын шүтээн болдог К-поп оддын гоо сайхан, гоолиг биений нууцыг сонирхогчид олон. 

Тэгвэл К-поп охидын хамтлагийн гишүүдийн жингээ барих нууцаас дэлгэе.

      Тахианы мах амтат төмс

Miss A хамтлагийн дуучин Сюзи Бэе Сюзигийн хувьд өглөөний цайндаа тахианы цээж мах,  амтат төмс идэж  тослог багатай сүү уудаг. Харин өдрийн цайндаа бор будаа, шинэхэн ногооны холимог зууш зооглож, 18 цагаас хойш юу ч иддэггүй байна. Аялан тоглолтын бэлтгэл, кино зураг авалттай үедээ Сюзи дэглэмээ багахан зөрчиж оройн хоолонд 1 ширхэг амтат төмс иддэг гэнэ. Зөвхөн уг дэглэмийг баримтласнаар илүүдэл жинд санаа зовохгүйгээр амьдардаг гэдгээ Сюзи ярилцлагууддаа дурддаг.  

 

One-food diet буюу ганцын дүрэм

    Тэгвэл хамгийн хөөрхөн дуучин хэмээгддэг Дасом One-food diet буюу ганцын дүрэм баримтладаг. Энэ нь өргөст хэмхний дэглэм юм. Америкийн жүжигчин, илбэчин Пенн Жиллетийн зохиосон энэ дэглэмийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хоол зүйчид анхааруулдаг ч Дасомын хувьд дэглэм барих шаардлагатай үедээ зөвхөн ганцын дүрэм баримтлан өргөст хэмхээр 14 хоног хооллодог байна.

 

       Өдөрт 1500 ккал илчлэг

 

    Girls Generation хамтлагийн охид бүгд нэг дэглэмээр хооллодог. Ингэх нь багийн ажиллагааны нэг хэсэг төдийгүй бусаддаа саад болохгүй байхад тусладаг гэнэ. Тэд өдөрт яг 1500 ккал илчлэг авах ёстой. Ийм хэмжээний илчлэг авахын тулд хоолны ерөнхий бүтцээ ч гаргажээ. Үүнд ногоон ургамал 50гр, цэцэгт байцааны 5 ширхэг жижиг булцруу, 150 гр цагаан будаа, 100гр тахианы цээж мах иддэг. Өдөрт 2 удаа яг ижил хэмжээний, ижил орцтой хооллосноор дасгал хөдөлгөөнөөр илчлэг шатаах шаардлагагүй байдаг ажээ.

 

      Өглөө алим орой амтат төмс

   Дуучин, жүжигчин IU ч гэсэн өөрийн гоо сайхан, бие галбиртаа ихэд анхаардаг байна. Тэрээр өглөөнийхөө цайнд нэгхэн ширхэг алимыг хальстай нь иддэг бол өдрийн цайндаа жигнэж болгосон амтат төмс нэгийг, харин орой хоолондоо уургийн бэлдмэл уудаг байна. Түүний өндөр 161.7 см хэдий ч 44.9 кг жинтэй байдгийн нууц нь хоолны дэглэмтэй нь шууд холбоотой.

Бараг хоол иддэггүй ч эрч хүчтэй байлгадаг энэ дэглэмийнх нь гол нууц нь оройн хоолныхоо оронд уудаг уургийн бэлдмэлтэй нь холбоотой гэдгийг IU онцолдог. Харамсалтай нь уургийн бэлдмэлээ хэрхэн бэлдэж, ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоо тэрээр хэзээ ч дэлгэж байгаагүй.

 

      Нимбэгтэй ус

     Дуучин, жүжигчин, продюсер, телевизийн хөтлөгч гэхчилэн олон ажлыг зэрэг амжуулж, бүгдэд нь амжилт гаргаж чаддаг Лий Хиориг 39 настай гэхэд итгэх хүн цөөн. Мөнхийн залуу Хиори хэмээн цоллогддог тэрээр хоолны дэглэмийг хатуу чанд баримтладаг учир наснаасаа залуу харагдаж чаддаг гэдэг. Түүний гоолиг биеийн нууц нь ердөө л нимбэгтэй ус аж. Өдөрт 6-12 аяга нимбэгтэй ус уух нь биеийн жингээ барихад туслаад зогсохгүй арьсыг чийглэг, өнгөлөг, цагаан байхад ч нөлөөлдөг гэдгийг Хиори фенүүддээ үргэлж сануулдаг. Мэдээж хэрэг нимбэгтэй ус уухын зэрэгцээ илчлэг багатай, сахар давсгүй хоол иддэг гэдгийг нь санахад илүүдэхгүй болов уу.

Таны сурталчилгаа