Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг "Бид туслая" ТББ, нохой устгалын "Базаалт", "Их булаг Атук", "Өлтэй" ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна.
Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд 2020 оны 04 дүгээр сарын 08, 09, 10-ны ажлын өдрүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, нийт 153 зэрлэгшсэн нохойг устгалаа. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, зэрлэг амьтдын тоо толгой хомстохоос сэргийлэх ач холбогдолтой юм.
Зэрлэгшсэн нохдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан нь зуслан, хашаагаа мануулахаар идэш тэжээлгүй олон хоногоор орхих, барилгын ажил дуусмагц төөрүүлж хаях, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг иргэддээ уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР