Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат :  "Ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 35 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөлөө. 

Мөн гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрсэн. 

Мөн гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлсэн" гэлээ.

Таны сурталчилгаа