Цаг үеийн мэдээ

        Коронавирусийн ази дахь бас нэгэн голомт улс болж байсан БНСУ коронавирусийн халдварын тархалтыг тогтвортой барьж эхэллээ.

Өнөөдөр (2020.04.15) 00:00 цагийн байдлаар коронавирусийн 27 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 10564 хүн халдвар аваад байна. Сүүлд нэмэгдсэн 27 тохиолдлын 12 нь хилээр орж ирсэн иргэдээс илэрчээ. Тус улсад одоогийн байдлаар 7534 хүн эдгэн гарч 222 хүн нас бараад байна.      Өнөөдөр БНСУ-д 21 дэхь удаагийн парламентын сонгууль болж байгаа юм байна.

           Харин иргэдийн зүгээс сонгууль болж буйтай холбоотойгоор халдварын тархалтын тоог дарж байна гэх хардлага гарсан боловч Засгийн газрын зүгээс үүнд нөлөөлөх ямарч боломжгүй хэмээжээ. БНСУ–ын иргэд иргэний үүргээ биелүүлж сонгуульдаа маш идэвхтэй оролцож байна хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.

Таны сурталчилгаа