Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинд “Covid-19” вирусийн халдвар хурдацтай тархсаар байна. Уг вирусийн эсрэг вакцинийг гаргаж авахаар олон улсын эрдэмтэд шаргуу ажиллаж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирусийн эсрэг вакциныг гаргаж авахын тулд хамгийн багадаа нэг жилийн хугацаа зарцуулна гэж мэдэгдсэн.

БНХАУ-ын эрдэмтэд энэ сарын сүүлээр гаргаж авсан вакциныхаа эхний хувилбаруудыг амьтан дээр туршина. Харин хүн дээр туршсан тохиолдол одоогоор гараагүй байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Тэгвэл АНУ-д шинэ коронавирусийн эсрэг вакциныг анх удаа хүн дээр туршсан байна. Туршилтад орохыг сайн дураар зөвшөөрсөн Женнифер Халлер, “Вакцин хийлгэсний дараа нэг өдрийн турш маш их халуурсан. Хоёр дахь өдөр гарын булчин өвдөж байсан. Цаашид бүх зовуурь арилсан” гэж ярьсан тухай Telegraph мэдээлсэн байна. 

Таны сурталчилгаа