Их Британи улсын мэргэжлийн аймшгийн зохиолуудаараа алдартай Стивен Кингийн "IT" киноны трейлерийг ихээр шүүмжилж байсан билээ.
Уг кино 1986 онд Кингийн бичиж худалдаанд гаргасан зохиолоос сэдэвлэсэн бөгөөд зохиолд хэсэг хүүхдүүд алиалагчийн дүрд хувилсан аймшигт мангасаас зугтааж буй тухай гардаг. Киноны трейлер интернет ертөнцөд маш их эрэлттэй байсан бөгөөд интернетэд тавигдсан эхний өдөр 197 сая хүн үзсэн нь киноны трейллерүүд дундаас хамгийн олон хүн үзсэн рекордыг тогтоосон юм.
Гэсэн ч мэргэжлийн циркийн алиалагч нар үүнийг өөрсдийнх нь бизнест муугаар нөлөөлж байна хэмээн үзсэн байна.
17 жил алиалагчаар ажилласан Селин Харланд "Бидний бизнес тэр аймшгийн зохиолоос болж багагүй хохирол амссан. Түүнээс хойш одоо л бага зэрэг сэхэл авч байна. Харин энэ аймшгийн кино хүмүүсийн алиалагчдын тухай бодлыг өөрчилж байна. Над руу сургуулийн багш, эцэг эхчүүд ярьдаг. Тэд зарим хүүхдүүд айж, буруугаар хүлээж авах вий гэдгээс эмээж намайг хөлслөх боломжгүй боллоо гэдгээ хэлж байгаа" гэжээ.
Олон улсын алиалагчдын холбоо “Ийм төрлийн хэтэрхий олон аймшгийн кино байна. Хүн иддэг алиалагчаас эхлээд. Энэ нь хүмүүсийн хүмүүсийн бодлыг төөрөгдүүлж өөр зүг рүү чиглүүлж байна. Бид үүнийг хүсэхгүй байна. Энэ бол маш муу муухай зүйл. Бид хүүхэд насны гэнэн хөөр баяр байхаа хэдийнэ болилоо" гэжээ.Мөн тэд эцэг эхчүүд аль болох ийм төрлийн киног бага насны хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг уриалж байгаа юм.
Гэтэл даарин дээр давс нэмэв гэгчээр Warner Bros компанийн “Joker” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш өмнөх кинонуудын амжилтыг эвдэж кино багийн халаасыг зузаалсаар байна. Гэвч тус кино зарим нэгнийх нь орлогыг багасгах, ажил мэргэжилдээ хандах хандлагыг өөрчилж буй юм.
Тухайлбал уг кино гарснаас хойш алиалагч нарын эрэлт мөн л эрс багассан гэнэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүхдүүдээ хөгжөөхийн тулд алиалагч нарыг урихаа больсоор байна.