Тусгаарлалтад байгаа Монгол улсын экс ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг өнөөдөр журмын нөхөд нь эргэж очжээ.
Энэ тухай тэрээр цахим хуудаснаа:
"Өнөөдөр эргэлт авдаг өдөр. 7 хоногт зөвхөн Лхагва гаригт 11-16 цаг хүртэл. Эргэлт нарийн журамтай. Миний тэмдэглэлд бий. Олон хүн ирэв. Хаврын хүйтэн хавсарганд халуун сэтгэл гаргаж ирсэн зүрх бүрт маш их баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ.